Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"ЭЛИТ ШҮҮГЧ" БОЛОХ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Болдын Хаш-Эрдэнэ ням гарагт болсон "Улаанбаатар", "Эрчим" багуудыг шүүн явуулж, АХБХ-ны "Элит шүүгч"-ийн хоёр дугаар шатны шалгалтаа эхлүүллээ.

Гишүүн холбооныхоо шилдэг шүүгчид ОУХБХ-нд /FIFA/ бүртгэлтэй болсоныхоо дараа АХБХ-ны /AFC/ тоглолтуудыг шүүн явуулахын тулд тусгай шалгалт өгдөг. Б.Хаш-Эрдэнэ 2018 оны 10-р сард "Элит шүүгч"-ийн эхний шалгалтаа өгч, тэнцээд байсан юм.

Тэгвэл хоёрдугаар шатны эхний шалгалтанд дотоодын дээд лигийн тоглолтыг хэрхэн шүүж байгаагаа АХБХ-оос томилогдсон хянагч шүүгчид харууллаа. Хоёрдугаар шатны шалгалтад АХБХ-оос нийт гурван тоглолт дээр ажиллаж байгаа байдлыг шалгана.

Б.Хаш-Эрдэнийн тоглолтыг хянахаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд манай тивийн бүхий л том тэмцээн, чухал тоглолтуудыг дэнсэлсэн БНСУ-ын домогт шүүгч Квон Жун Чүн хүрэлцэн ирсэн. Дараагийн шалгалтыг авахаар АХБХ-оос өөр хянагч шүүгч томилогдоно.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо шүүгчдийнхээ мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс гадна дотны сургалтуудад хамруулж, тивийн түвшинд гарахад нь тусалж ажилладаг. Энэ хугацаанд Монголд анх удаа АХБХ-ны Элит шүүгч төрөн гарсан нь ОУХБХ-ны футзалын шүүгч Р.Жаргалсайхан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан