Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.ДӨЛГӨӨН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Нанжинь-2014” залуучуудын зуны олимпийн наадмын мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий алт, мөнгөн медальт, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Болормаагийн Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Манай бөхчүүдийн энэ удаагийн Азийн аваргын гурав дахь хүрэл медаль болж байна.

Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Вьетнамын Ти Ли Киуг 11:3-аар, шөвгийн наймд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Энэтхэгийн Лалита Лалитаг 4:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн залуучууд, 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Саки Игарашид 0:9-өөр дийлдсэн. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг оноогоор цэвэр (11:0) ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан