Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОЛИМПЫН ӨДРИЙГ УГТСАН БУУХИА ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ноос орчин үеийн олимпын хөдөлгөөн мэндэлсний ойн баярт зориулж, спорт, олимпизмын үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Өнөөдөр МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбоо/МХАХ/-ноос хамтран энэ жилийн Олон улсын олимпын өдрийг угтсан эхний арга хэмжээ болох "Буухиа гүйлт - 2019" тэмцээнийг "Сүхбаатар"-ын талбайд зохион байгуулав.

Нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МХАХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын Гишүүн Л.Болд, Нарийн бичгийн дарга, МҮОА-ын Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүсэв.

Буухиа гүйлтийн тэмцээнд аймаг, дүүргийн төлөөлөл өсвөрийн шилдэг тамирчдаас бүрдсэн нийт 40 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцсон бөгөөд, дүүргийн Олимпын зөвлөлүүдээс Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны хүрээнд тус тэмцээнд багууд оролцуулсан нь онцлог байв.

"Буухиа гүйлт" тэмцээнийг жил бүр Монголын үндэсний олимпын хорооны нэрэмжитээр Олон улсын олимпын өдрийг угтаж, хүүхэд багачууд, олон нийтэд спорт, олипизмыг сурталчлах арга хэмжээ болгон зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан