Олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа
Туулын хурдны замыг хуулийн байгууллагын шалгалт дууссаны дараа шийдвэрлэнэ
Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хятадад хүн амины цуврал гэмт хэрэгтнийг устгажээ
Хятадын хамгийн аюултай гэмт хэрэгтэн Жоу Кехуа гэгчийг баривчлах ажиллагааны үеэр хэрэгтэн цагдаагийн суманд өртөж, нас баржээ. 2004 оноос хойш цагдаагийнхан эрэн сурвалжилж, орон даяар хайж байсан Жоу Кехуа нь хүн амины цуврал хэрэг үйлдсэн этгээд байжээ. Галт зэвсэг эзэмших хууль хатуу чанга мөрдөгддөг Хятадад тэрээр зэвсэгт дээрэм хийх явцдаа есөн хүний аминд хүрсний дотор цагдаагийн ажилтан хүртэл байсан аж. Жоу Кехуа ихэвчлэн банкны үйлчлүүлэгчдийг хохирогчоороо сонгодог байсан бөгөөд ахиухан мөнгөтэй үйлчлүүлэгчдийг хараандаа авч тэдний данснаас мөнгө гаргуулж авсны дараа дээрэмдэн, толгой руу нь буудан хөнөөдөг байжээ. Тэрээр гэмт хэргийн үйлдэл бүрийнхээ дараа маш хурдан зугтаж амждаг байсан учир цагдаагийнхан барьж чадалгүй найман жил болсон байна. Энэ хугацаанд цагдаагийнхан гэмт хэрэгтний тухай мэдээллийг 5,4 сая юаниар хүртэл үнэлжээ. Гэвч гэмт хэрэгтэн 2009 оноос хойш чимээгүй байсны эцэст өнгөрсөн нэгдүгээр сард дахин гарч ирж, Чонцин хотын Шапингба хэмээх банкны гадна нэг эмэгтэйг хороосны дараа цагдаагийнхан эрлийн ажиллагаагаа эрчимжүүлжээ. Ингэхдээ гудамжнуудад байрлуулсан хяналтын камер болон нэрээ нууцалсан гэрчийн 600 мянган юанийн шагнал бүхий мэдээллийн тусламжтайгаар гэмт хэрэгтний хамгийн сүүлд харагдсан газрыг илрүүлэн, тэр хавиар идэвхтэй хайсны эцэст Чонцины нэгэн гутлын дэлгүүрийн гаднаас олсон байна.

Гэмт хэрэгтэн зэвсэгтэй байсан учир цагдаагийнхан түүнийг баривчлах үеэр буудалцаан болж, Жоу Кехуа толгойдоо шарх авч нас баржээ. Хятадын хэвлэлүүд буудалцааны талаар янз бүрээр бичиж байна. Зарим нь гэмт хэрэгтэн өөрөө амиа хорлосоны дараа цагдаагийнхан цогцсыг нь олсон гэж буй бол Жоу Кехуаг цагдаагийнханд хоёр удаа буудуулаад эцэст нь амиа хорлосон гэсэн хувилбар ч яригдаж байна. Түүний үйлдсэн хэрэг гарцаагүй ялын дээд хэмжээ авах байсан учир шүүхийн өмнө очихоосоо урьтаж амиа хорлосон гэж олон нийт шуугьж байна.

Баривчлах ажиллагааны дараа гэмт хэрэгтнийг цогцсыг цагдаагийнхан зөөж байна.
Гэмт хэрэгтэн зэвсэгтэй байсан учир цагдаагийнхан түүнийг баривчлах үеэр буудалцаан болж, Жоу Кехуа толгойдоо шарх авч нас баржээ. Хятадын хэвлэлүүд буудалцааны талаар янз бүрээр бичиж байна. Зарим нь гэмт хэрэгтэн өөрөө амиа хорлосоны дараа цагдаагийнхан цогцсыг нь олсон гэж буй бол Жоу Кехуаг цагдаагийнханд хоёр удаа буудуулаад эцэст нь амиа хорлосон гэсэн хувилбар ч яригдаж байна. Түүний үйлдсэн хэрэг гарцаагүй ялын дээд хэмжээ авах байсан учир шүүхийн өмнө очихоосоо урьтаж амиа хорлосон гэж олон нийт шуугьж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл