Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БУРИАДУУД УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНИЙХЭЭ НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ “БАЙГАЛЬ ОПЕН” БОЛГОВ

Манай бөхчүүдийн жил бүр олноороо очиж оролцдог уламжлалтай тэмцээний нэг Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит буюу Улаан-Үдийн тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болно. Тэгвэл тус тэмцээн энэ жилээс “Байгаль Опен” нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон байна. 24 дэх удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 10 жингээс гадна эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 гэсэн олимпийн зургаан жингийн ангилалд болох юм. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсч байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэй зургаан жингийг тэмцээндээ оруулах шийдвэрийг гаргажээ. 
“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан