Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ДЭЭД ЛИГИЙН 24 ТОГЛОЛТ БОЛОХОД НИЙТ 114 ГООЛ БҮРТГЭГДЖЭЭ

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Мазала” үндэсний дээд лиг урьд хожид байгаагүй өрсөлдөөнтэйгөөр эхэлж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр “Мазала” дээд лигийн тавдугаар тойргийн таван тоглолт болоход нийт 28 гоол орлоо. Энэ нь сүүлийн дөрвөн улирлын эхний таван тойрогт гарсан хамгийн олон гоолтой тойрог болж байна.

Тавдугаар тойргийн хүрээнд учраа таарсан “Эф Си Улаанбаатар”, “Атлетик 220” болон “Эрчим”, “Дэрэн” багууд үндсэн цагт 3:3-аар тэнцлээ. Үндэсний дээд лигийн сүүлийн дөрвөн улиралд, нэг тойргийн хоёр тоглолт 3:3-аар тэнцсэн тохиолдол үгүй байна. Дашрамд дуулгахад 4-р тойрогт “Хаан Хүнс Титэм”, “Хангарьд” багууд 5:5-аар тэнцсэн нь мөн л энэ хугацаанд үзэгдээгүй тохиолдол юм.

“Мазала” үндэсний дээд лигийн 2019 оны улирлын эхний таван тойрогт нийт 114 гоол ороод байгаа нь өнгөрсөн улирлын эхний таван тойрогтой байгаагүй үзүүлэлт. Хоёрдугаар тойргийн “Дэрэн”, “Хангарьд” багууд 05-р сарын 15-ны лхагва гарагт нөхөн тоглолт хийж энэ тоог нэмэх боломжтой.

Сүүлийн дөрвөн улирлын эхний таван тойрогт орсон гоолуудыг 2019 оныхтой харьцуулсныг хүлээн авна уу.

2019 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 22,
2-р тойрогт 15 /нэг тоглолт дутуу/
3-р тойрогт 23,
4-р тойрогт 26,
5-р тойрогт 28. Нийт 114 гоол

2018 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 13
2-р тойрогт 9,
3-р тойрогт 17,
4-р тойрогт 25,
5-р тойрогт 18. Нийт 82 гоол

2017 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 14,
2-р тойрогт 12,
3-р тойрогт 8,
4-р тойрогт 8 ,
5-р тойрогт 13. Нийт 55 гоол

2016 оны эхний таван тойрогт:

1-р тойрог 27
2-р тойрог 12,
3-р тойрог 17,
4-р тойрог 12,
5-р тойрог 22. Нийт 90 гоол

2015 оны эхний таван тойрогт:

1-р тойрогт 21,
2-р тойрогт 16,
3-р тойрогт 21,
4-р тойрогт 19,
5-р тойрогт 27. 104 гоол

“Мазала” үндэсний дээд лигийн эхний таван тойргийн 24 тоглолтод нийт 114 гоол орсон нь нэг тоглолтод дунджаар 4.75 гоол бүртгэгдэж байгаа гэсэн итгэмээргүй гэхдээ үнэн тоо баримтыг харуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан