Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ТОКИО-2020” ОЛИМПИЙН НААДАМД БОКСЫН ТӨРӨЛ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр Швейцарийн Лозанн хотноо болж, боксын төрлийг “Токио – 2020” олимпийн наадамд албан ёсоор багтахыг зарлалаа. Гэвч Олон улсын боксын холбоо–AIBA /ОУБХ/-г ОУОХ-ны гишүүнчлэлээс түр хассан байна.

“Рио – 2016” Олимпийн наадмын дараанаас ОУОХ-ноос ОУБХ-нд удирдлага, менежмент, санхүү, ёс зүй, шүүлтийн талаар ахиц, дэвшил гаргахыг шаардсан боловч тусгай комиссын шалгалтаар хангалттай бус гэж үзэн ийнхүү шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард ОУБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг АНУ-ын Сангийн яам олон улсын хар тамхины наймааны сүлжээний гишүүн хэмээн хар дансанд оруулснаа мэдэгдэж, ОУОХ түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарласан. Энэ оны 03 дугаар сард Гафур Рахимов сонгуульт ажлаа өгсөн боловч 73 жил Олимпийн боксын тэмцээнийг зохион байгуулсан тус холбооны хувь заяа хэлбэлзэж эхэлжээ.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ “Бид Олон улсын боксын холбоонд шинэчлэгдэх боломжийг олгосон, гэхдээ тэдний хичээл зүтгэл хангалттай бус байлаа. Бид өнөөдөр Боксын спорт болон тамирчдын эрх ашгийн төлөө шийдвэр гаргасан.” хэмээв. Энэхүү асуудлыг дараа сарын 24-26-ны өдрүүдэд Швейцарын Лозанн хотноо болох ОУОХ-ны Ерөнхий ассамблейгаар эцэслэн хэлэлцэх аж.

“Токио – 2020” олимпийн наадмын боксын тэмцээн эрэгтэй 8 жин, эмэгтэй 5 жингээр зохиогдох бөгөөд, Монголын баг тамирчид “Мюнхен-1972” Олимпийн наадмаас хойш 11 удаа олимпийн рингэнд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 7 медаль хүртжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан