Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох өрсөлдөгчид маргааш ирнэ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай 06-р сарын 06-нд 17:00 цагаас Улаанбаатар хотод хийнэ.

Манай шигшээ 05-р сарын 21-30-ны хооронд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирлээ. Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д мөн бэлтгэл хийж дуусаад 06-р сарын 04-нд Улаанбаатар хотод газардана.

“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж. 06-р сарын 06, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх шийдвэрлэх давааг давах юм.

Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Та бүхэн 06-р сарын 06-нд 17:00 цагаас эхлэх тоглолтын тасалбарыг МХБХ-ны байрнаас хүрэлцэн ирж авахаас гадна ticket.mn, 1900-1800 утсаар захиалах боломжтой. Энгийн тасалбар 10000₮ бол VIP тасалбарыг 06-р сарын 05-ыг дуустал 30000₮ төгрөгөөр худалдаалагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан