Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дарханы “Спорт цогцолбор”-ыг хугацаанд нь ашиглалтад оруулна гэв

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн санхүүжилтээр Дархан-Уул аймагт баригдаж буй "Спорт цогцолбор"-ын барилгын ажлын явцтай салбарын сайд Ё.Баатарбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар танилцлаа.
Энэхүү спорт цогцолборын барилгын ажил анх 2011 онд эхэлсэн. Анхны төсөвт өртөг 11 тэрбум нь технологийн өөрчлөлт, барилгын материалын үнийн өсөлт зэргийн нөлөөнөөс 20 гаруй тэрбум болж өссөнөөс олон жил царцжээ. Ингээд 2017 оноос барилгын ажил үргэлжилж, энэ оны төсөвт 1.8 тэрбум тавигдсанаар барилгын ажлын явц 80-85  хувьтай үргэлжилж байна. Ирэх 12 дугаар сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй. 
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цогцолборын ажилтай танилцаад төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулахад дэмжиж ажиллахаар боллоо. Спорт цогцолбор А, В, С, D, E блокуудаас бүрдэнэ. А блок нь 2200 хүний суудалтай спорт заал байх бол Б блок нь 5 замтай 25 метрийн усан бассейнтай мөн бусад спортын төрлийн заал танхимтай байх юм. Төслийн гүйцэтгэгчээр "Химон констракшн", "Нэмбар" ХХК ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан