Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улаанбаатар хотын бүжгийн аваргууд тодорлоо

Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Нийслэлийн спортын хорооноос зохион байгуулж буй 2019 оны Улаанбаатар хотын бүжгийн спортын АШТ-ий гуравдугаар хэсэг буюу МБСХ-ны зэрэглэлийн тэмцээнүүд өчигдөр орой Хүүхэд-1 насны E 6 бүжиг, Хүүхэд-2 насны D 8 бүжиг, Өсвөр-1 насны нээлттэй стандарт & латин, Өсвөр-2 насны нээлттэй стандарт & латин, Залуучуудын нээлттэй стандарт & латин, Ахмад нас нээлттэй стандарт, Насанд хүрэгчдийн нээлттэй стандарт & латин төрлүүдэд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

МБСХ 2019 оны Улаанбаатар хотын АШТ-ээ зохион байгуулахын өмнө нийслэлийн алслагдсан 3 дүүргээс бусад бүх дүүргүүдийн АШТ-үүдийг зохион байгуулж, мөн тус дүүргүүдэд багш-дасгалжуулагчдын сургалтыг амжилттай зохион байгуулсан. Бид энэ ондоо багтаж Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд багш-дасгалжуулагчдын сургалтыг зохион байгуулж бүжгийн спорт, үнэн зөв цэнгээнт бүжгийг хөгжүүлэх үндэс суурийг тавих болно.

Нийслэл Улаанбаатар хотод бүжгийн спортыг хөгжүүлэх бидний ажлыг дэмжиж байгаа Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн спортын хорооны хамт олонд МБСХ-ны нийт гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Энэ сарын 22-ны өдөр Moнгол-Оросын бүжгийн спортын академиас "Монголиа Инспайер" тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээнд одоогоор манай клубуудээс гадна ОХУ-ын Эрхүү, Ангарск, Чита, Красноярск хотууд, Буръяад улсын клубуудын хосууд шүүгчдийн хамт хүрэлцэн ирж оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан