Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
НУР-СУЛТАНД ЗОДОГЛОХ АНУ-ЫН НАЙМАН ТАМИРЧНЫ НЭР ТОДРОВ

Чөлөөт бөхийн эх орон АНУ есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ сонгон шалгаруулж байна. Сонгон шалгаруулалтын эхний тэмцээн өчигдөр Нью-Жерси мужийн Ратгерс хотод эрэгтэйчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн таван жинд боллоо. 
Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Давид Тэйлор бэртлийн улмаас халз барилдаанд оролцох боломжгүй болсноор 2012 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Патрик Дауни хэмээх даруйхан амжилттай залуу ирэх намар дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдөх эрхтэй болоод байсан юм. Харин 79 кг-д өрсөлдөх Будапештийн дэлхийн аварга Кайл Дейк, түүний өрсөлдөгч Алекс Дерингер нарын халз барилдаан тодорхой шалтгаанаар хойшлогджээ.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Зейн Ретерфорд, 92 кг-д Жейден Кокс, 125 кг-д Ник Гвяздовски, эмэгтэйчүүдийн 50 кг-д Уитни Кондер, 57 кг-д Женна Баркетт, 65 кг-д Форрест Молинари, 68 кг-д “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Тамыра Менса, 72 кг-д Виктория Франсис нар Нур-Султанд зодоглох эрхээ авав. Халз барилдаанд түрүүлж хоёр ялсан нь ДАШТ-д оролцох эрхээ авсан бөгөөд Ретерфорд Янни Диакомихалисийг 10:4, 6:6-аар, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Кокс Бо Никалыг 4:2, 5:0, ДАШТ-ий хошой хүрэл медальт Гвяздовски өсвөр үеийн дэлхийн гурван удаагийн аварга 19 настай Гейбл Стивесоныг 4:4, 3:3-аар тус тус ялжээ. 
Сонгон шалгаруулах сүүлийн халз тэмцээн зургадугаар сарын 15-нд Небраска мужийн Линкольн хотод эрэгтэйчүүдийн 57, 61, 70, 74, 97, эмэгтэйчүүдийн 53, 55, 59, 62, 76 кг-ын жинд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан