Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
С.ЖАРГАЛ 2018, 2022 ОНЫ ДАШТ-НД ДАРААЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга, ОУХБХ-ны тоглолт зохион байгуулагч С.Жаргалын зохион байгуулахаар явсан Макао, Шри Ланка улсуудын тоглолт цуцлагдаж болзошгүй байна.

Учир нь Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод “Жихадист” бүлгийнхэн сүм болон зочид буудлуудад тэсрэх бөмбөг байршуулж, хэд хэдэн халдлага хийгээд байсан юм. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос уг үйл явдлыг Шри Ланка болон Макаогийн тоглолтын үеэр давтагдах аюултай гэж үзэж байгаа тул дээд зэргийн өндөржүүлсэн байдал дор тоглолтын бэлтгэлийг хангаж, Монгол тоглолт зохион байгуулагч С.Жаргалыг томилоод буй.

ОУХБХ-оо С.Жаргалыг хамгийн хүнд ширүүн нөхцөл байдалд өрнөх тоглолтууд дээр томилдог бөгөөд бөмбөгт болсон хот, улс төрийн үймээн дэгдсэн газруудад ажиллаж байсан туршлагатай. Сонирхуулахад тоглолт зохион байгуулагчдын байрлах байсан зочид буудалд бөмбөг байршуулах гэж байгаад баригдсан хэрэг гарсан тул өөр тийш нь шилжүүлж 24 цагийн өндөржүүлсэн хамгаалалт дор ажлуулж байгаа аж.

Тоглолтын хувьд Макао талбайдаа 1:0-ээр хожсон хэдий ч Макаогийн хөлбөмбөгийн холбооноос эрсдэлтэй гэдэг үндэслэлээр шигшээ багаа Шри Ланка явахыг хориглосон байна. Макаогигйн шигшээ багийн тоглогчид энэ шийдвэрийг эрс эсэргүүцсэн бөгөөд ахлагч Ка Хим Лей хэвлэлийн бага хурал зарлаж, Шри Ланка явах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд зогсохгүй энэ шийдвэр нь Макаогийн тамирчдын найман жилийн хөдөлмөрийг үгүй хийсэн хэрэг хэмээжээ.

Өнөөдөр тоглолтын өмнөх техникийн зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал болох байсан ч 06-р сарын 11-ний 10:00 цаг хүртэл хойшлууллаа. Хэрэв Макао багаас техникийн зөвлөгөөнд очихгүй бол Шри Ланка 3:0-ээр хожил авч, урьдчилсан шатанд шалгарах магадлал өндөр байна. Шийдвэрийг ОУХБХ, АХБХ эцэслэн гаргана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан