Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд “Алдар” спорт хорооны байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар хотод сургалт явуулж буй бүжгийн спортын клубууд, ЕБС, СӨББ-ын нийт 456 тамирчин 8 насны ангиллын 40 төрөлд ур чадвараа сорин өрсөлдлөө. Монголын бүжгийн спортын шүүгчдийн нийт бүрэлдэхүүн болон ОХУ-ын Буриад улсын Бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгчийн болзол хангаад буй Александр Зубенко урилгаар ирж ажилласан юм.

Тэмцээний үеэр ОХУ-ын дэд аварга, ОХУ-ын бүжгийн спортын мастер, Эрхүүгийн болон Сибирийн олон удаагийн аварга Илья Белобородов, Виктория Кочкина нар бүжгийн спортын шоу данс төрлийн “Хүн бүр дурлаж болно”, “Анна Каренина”, “Хувь хүний өөрчлөлт” үзүүлбэрүүдээ үзэгч, хөгжөөн дэмжигчдэд сонирхууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан