Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ПУШКАШ АКАДЕМИ”-ИЙГ ЗОРИХ ЗАЛУУ ХӨЛБӨМБӨГЧИД ТОДОРЛОО

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Унгарын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран “Пушкаш академи”-д дөрөв дэх жилдээ Монгол хүүхдүүдийг хичээллүүлэхэд бэлэн болоод байна.

Энэ удаад “Хараацай” клубийн 16 насны багийн тоглогчид болох Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар “Пушкаш академи”-д суралцана. Сонгон шалгаруулалтыг МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси, хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “МХБХ-ны элит академи”-ийн хүүхдүүдийн дунд явуулсан юм.

Өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нарыг гэр бүлийн хамт хүлээн авч уулзан “Пушкаш академи”-д суралцах гэрээг байгуулж, сурлага хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтад нь амжилт хүсээ. Мөн төрүүлж өсгөсөн эцэг эх, хөлбөмбөг зааж сургасан багш сурган хүмүүжүүлэгч нарт нь талархал илэрхийлэв.

Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар нь “Пушкаш академи”-ийг зорьж 9, 10 дахь хөлбөмбөгчид болж байна. 2016 онд Г.Ганбаяр, Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, 2017 онд А.Дөлгөөн, П.Ууганбаяр, 2018 онд Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ гэсэн залуу хөлбөмбөгчид Унгарыг зорьж байлаа.

Эдгээр хөлбөмбөгчид одоо насныхаа шигшээ багт дуудагдаж, үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг гэх мэт МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож буй. Харин Г.Ганбаяр “Пушкаш академи”-тай мэргэжлийн гэрээ байгуулан тоглож байгааг хөлбөмбөг сонирхогч нар мэдэх билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан