Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БСШУС-ЫН ДЭД САЙД ШИЗҮОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА

Япон улсын Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирсэн байна. Япон улсад манай Олимпийн болон паралимпийн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч буй талаар болон хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох Боловсрол, Соёл,Шинжлэх Ухаан,Спортын сайд Г.Ганбаяртай албан уулзалт хийлээ.
Япон улсынШизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотуудынөрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, Япон улсын орон нутгийн байгууллагуудаас спортын салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж ирсэн. Манай бокс, чөлөөт бөх, жүдо бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчид Япон улсад 2015 оноос эхлэн жил тутам тогтмол бэлтгэл сургуулилт хийснээр спортын амжилт нь өссөн төдийгүй Япон орны ёс заншил, соёлыг манай тамирчдад таниулж, Японы хотуудад Монголын тамирчдыг болон Монгол ёс заншил, соёлыг японы ард иргэдэд суртачлах ажлыг амжилттай зохион байгуулж ирлээ. Шимадахотод бокс, Яйзү хотод чөлөөт бөх, пара хөнгөн атлетик, Изүнокино хотод жүдо бөхийн баг тамирчид нийт 15 удаагийн бэлтгэл сургуулилтад 200 гаруй тамирчдыг хамруулсан билээ. 
Мөн манай чөлөөт бөхийн баг тамирчдад иж бүрэн бэлтгэлийн хувцас, пара хөнгөн атлетикийн тамирчинд уралдааны тэргэнцрийнЯйзү хотын удирдлагууд шийдвэрлэж өгсөн юм. Жүдо бөхийн баг тамирчид Изүнокино хотод бэлтгэл сургуулилт хийж, нөхөн сэргээлт, спортын анагаах ухааны үзлэг хамрагдаж байна. Шимада хотод бэлтгэл хамрагдсан боксын баг тамирчдад шаардагдах орчин нөхцлийг бүрдүүлж, залуучуудын шигшээ багийн хамтарсан бэлтгэл хамруулсан байна. 
Түүнчлэн чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр өсвөрийн шигшээ багийн тамирчдыг Япон улсад хамтарсан бэлтгэл хамруулж, нөхөрсөг тэмцээн тогтмол явуулж байгаа нь хоёр орны залуу тамирчдын спортын ур чадвар дээшлүүлэхэд, хүүхдүүдийн дунд найрамдал, нөхөрлөлийг бий болоход ихээхэн түлхэц болсныг дурдахад таатай байна. 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хотуудын төлөөлөлд Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж дурсгалын цом гардууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан