Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ШАГНАЛЫН ХУРТАЙ “ҮНДЭСНИЙ ЦОМ”-ЫН НЭЭЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний Цом" тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод нээлтээ хийлээ.

Хөвсгөл аймгийн ногоон талбайд болсон нээлтийн үйл ажилаагаанд МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх, “Үндэсний цом 2019” тэмцээний комиссийн дарга Ш.Жаргалсайхан оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. Үндэсний Цом тэмцээний 2018 оны аварга Увс аймгийн шигшээ багийн Дасгалжуулагч Т.Пүрэвхүү болон багийн ахлагч О.Ганцоож нар шилжин явах цомоо тэмцээнийг зохион байгуулагчдад гардуулан өгөв.

Эрчим хүчний сайдын зөвлөх , Монгол Улсын манлай уяач , Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар, Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч Ц.Баттогтох нар тус тус нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Дорноговь аймгийн хөлбөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга, Ч.Батзангиа хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан тул МХБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан түүнд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Мөн Монголын БТСГ-ын даргийн тушаалаар олон жил аймаг орон нутагаа төлөөлөн улс бүсийн тэмцээнүүдэд амжилттай тоглож байсан ахмад тамирчин Ч.Түдэнддоржид Хөлбөмбөгийн спортын мастер цолоор шагнуулсан бол Хөлбөмбөгийн спортын дэд мастер цолоор энэхүү тэмцээнд оролцож байгаа Дорнод аймгийн тамирчин болох Б.Бямбадорж, Б.Отгонбаатар нар энгэрээ мялаалаа

Түүнчлэн Дундговь аймгийн ахмад тамирчид болох Ц.Ганболд , М.Балдандорж , Ш.Балжинням нарт Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар дурсгалын зүйлийг гардуулан өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан