Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гангийн улмаас улаан буудайн үнэ нэмэгдсээр
АНУ, Ази, Европт сүүлийн хэдэн жил болж байгаагүй ган  болоод байна. Жишээлэхэд, улаан буудайн дэлхийн хамгийн том импортлогч, эрдэнэ шиш, шошийн хамгийн том тариалантай АНУ -д гэхэд л талбайн 60% нь ганд нэрвэгдэж, улмаар улаан буудайн үнэ 50% өсөөд байгаа юм байна. 

Европт улаан буудайн үнэ өнгөрсөн сарынхаас 32,4% нэмэгдэж тонн нь 292 евро хүрсэн нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр үнэ юм. Улаан буудайн дэлхийн гурав дахь том ипортлогч Оросын Ижил мөрөн, Өмнөд Уралын бүс нутагт ган болсноос үүдэн ийнхүү үнэ нь нэмэгджээ. 

Африкийн дөрвөн том хөдөө аж ахуйн орон болох Буркина Фасо, Нигер, Чад, Мавритан улсуудад мөн л гантай байгаагаас сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн бага ургац хураасан байна. Улмаар өлсгөлөн нүүрлээд байгаа нутгийн иргэд шилжилт хөдөлгөөнд ороод байгаа бөгөөд зөвхөн Баруун Африкт гэхэд л 300 мянга гаруй хүн дүрвээд байна. Африк тивд одоогийн байдлаар 18 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан