Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ МЬЯНМАРЫГ ТАЛБАЙДАА 2 ДАХИА БУУЛГАН АВЛАА

Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтой Мьянмарын багтай хийж үндсэн цагт 1:0-ээр ялалт байгууллаа.

Тоглолтын цор ганц, хожлын гоолыг Монголын шигшээ багийн өмсгөлтэй хоёр дахь тоглолтоо хийж буй А.Дөлгөөн эхний хагасын 17’ дахь минутад оруулав. А.Дөлгөөний гоолын дамжуулалтыг 6 дугаартай тоглогч А.Нармандах өгч, энэхүү үнэтэй ялалтыг үндэсний шигшээ баг, хөгжөөн дэмжигчид, Монголын ард түмнийхээ хамтаар авч чадлаа.

Манай шигшээ Мьянмарын багийг хоёр дахь удаагаа талбайдаа буулган авч байгаа нь энэ бөгөөд хоёр хожихдоо хаалгандаа гоол алдаагүй гэсэн сайн үзүүлэлттэй үлдсэн юм. Энэхүү ялалт нь Монголын шигшээ багийн ДАШТ-ий урьдчилсан шатны II дугаар шатнаас авсан анхны гурван оноо болон түүхэн тэмдэглэгдэн үлдэж буйг дуулгахад таатай байна.

Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо 09-р сарын 10-ны 17:00 цагт талбайдааТажикистаны эсрэг хийнэ. Эрхэм хөгжөөн дэмжигч та бүхэн энэ өдөр бүрдүүлсэн гайхалтай уур амьсгалаа Тажикистаны эсрэг мөн адил бүрдүүлж шигшээ багаа эцсийн мөч хүртэл уухайлан дэмжээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан