Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Монгол морьд уран зурагт

Монгол морины урлагийн бүтээлийн уран зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд гарч буй. Энэхүү үзэсгэлэн БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд гарч байгаа нь энэ. Хотууд жил бүр харилцан соёлын өдрүүдийг зохион байгуулж, ард түмний ёс заншил, өв уламжлал, үүх түүхээ харилцан сурталчилж, танилцуулдаг уламжлал тогтоод гурав дахь жилтэйгээ золгож байна.

Энэ сарын 2-ноос хүмүүсийн мэлмийг баясгаж эхэлсэн таван үзэсгэлэнгийн нэг болох, монголчуудтай маань хамгийн ойр морины уран зургаас уншигч тантай хуваалцъя.

Тус үзэсгэлэнгийн эхэнд “Монгол морь нь төв Азийн тал нутгаас ирэлтэй, морь нь хүн төрөлхтний дотно найз, үнэнч хань байсаар ирсэн. Монгол морь нь халуун, хүйтэнд тэсвэртэй, өвчин эмгэгийг эсэргүүцэх чадвартай зэрэг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдсэн 40 уран зургийн шилдэг бүтээл нь “Монгол морины хүнд бэрх байдалд тэсвэртэйгээр урагш давших, зорьсондоо хүрэхгүй бол буцдаггүй” эрэмгий чанарыг тодруулж, “Монгол морийг дээдлэх үзэл санаа”-г дэлгэрүүлэх утга агуулгыг бүрэн илэрхийлсэн байна” хэмээн бичжээ. Олныг нуршилгүй тус үзэсгэлэнгийн зарим зургийг фото булангаараа онцлон хүргэж байна. Харин та өөрийн биеэр очиж үзэхийг хүсвэл өнөөдөр Монголын Уран зургийн галерейг зориорой. Тус үзэсгэлэн өнөөдрөөр дуусгавар болж буй юм. 

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан