Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эдийн засгийн өсөлт саарсан ч Хятад зорилгодоо хүрч чадна гэв
Хятадын эдийн засаг сүүлийн саруудад дарамтад ороод байгаа ч энэ онд биелүүлэхээр төлөвлөсөн зорилгодоо хүрч чадна гэж Ерөнхий сайд Вен Зяабао мэдэгдлээ.
Дэлхий нийтийн эрэлт буурч байгаагаас Хятадын экспортын хэмжээ багасч, дотоодын хэрэглээ нь ч хумигдаж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулах болсон билээ.  Өнгөрсөн улиралд тус улсын эдийн засгийн өсөлт 7,6 хувьтай гарсан. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал сайн үзүүлэлт боловч Хятадын өөрийнх нь өнгөрсөн гурван жилд үзүүлсэн амжилттай харьцуулбал удаашралтай байгаа юм.  Өнгөрсөн сарын статистик үзүүлэлтээр ч тус улсын экспорт, импортын өсөлт огцом буурч, гадаад, дотоодын эрэлт багассан дүр зураг ажиглагдсан. Энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Учир нь, Хятадын хамгийн том зах зээл болох АНУ, Европын холбоонд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь эргээд тус улсын өсөлтийг хойш нь татахаар байна. Хятадын эдийн засгийн талаарх таагүй таамаглалаас үүдэн зарим хөрөнгө оруулагч мөнгөө буцаан татаж байна гэсэн мэдээлэл ч гараад байгаа. Тиймээс Хятадын эрх баригчид нөхцөл байдлыг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын санааг амраахын тулд эдийн засгийн өсөлтөө тогтвортой барьж чадна хэмээн мэдэгдсээр байна. Төв банк ч өнгөрсөн зургадугаар сараас хойш хоёр удаа бодлогын хүүгээ бууруулаад байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан