Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын боксчдоос хоёр дахь тулааныг ОУХМ Н.Шинэбаяр хийнэ

ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр нээлтээ хийсэн билээ. Хоёр жил тутам зохиогддог ДАШТ-д энэ жил 78 орны 365 тамирчин оролцож буй аж.

Монголын тамирчдаас:

52 кг-ын жинд 41 боксчин оролцоно. Манай тамирчин Х.Энхмандах эхний тойрогт хийлж дараагийн тойрогт есдүгээр сарын 14-ний өдөр Казахстаны С.Бибоссиновтой тулалдана.

57 кг-ын жинд 51 тамирчин сугалаанд орж, манай Э.Цэндбаатар эхлээд гоц мөргөж дараа нь есдүгээр сарын 15-нд Кыргызстан-Беларусийн боксчдын ялсантай тулалдана.

63 кг-д хамгийн олон буюу 53 боксчин өрсөлдөж байна. Энэ жинд манай шилдэг боксчин ОУХМ Б.Чинзориг есдүгээр сарын 14-нд БНХАУ-Палестиний ялсантай тулалдана.

69 кг-ын жинд 51 тамирчин байна. Манайхаас Г.Баярхүү эхний тойрогт хийлсан. Хоёрдугаар тойргийн тулаанаа 9 сарын 16-нд хийнэ.

75 кг-ын жинд Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновтой тулалдана. Энэ тулаанд ялалт байгуулбал манай тамирчин дараагийн тойрогт Австрийн А.Каммаранотой таарна.

81 кг-ын жинд нийт 49 тамирчин сугалаанд оролцож ОУХМ Н. Шинэбаяр эхний тойрогт Узбекистаны Д.Рузметовтой учраа таарсан бөгөөд есдүгээр сарын 10-нд рингэнд гарна.

91 кг-ын жинд 42 боксчин байна. Манайхаас ОХУМ С.Эрдэнэбаяр эхний тойрогт Словакын Д.Михалектай оноолт таарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан