Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Иракт цуврал дэлбэрэлт болж 59 хүн амь үрэгдлээ
Өчигдөр Иракийн хэд хэдэн хотод болсон цуврал дэлбэрэлтийн уршгаар 59 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн шархадсан нь сүүлийн гурван долоо хоногийн дотор хамгийн их цус асгаруулсан өдөр боллоо.
Нийслэл Багдадын зүүн хойд хэсгийн шийтүүд амьдардаг дүүрэгт автомашин дэлбэлсний улмаас цагдаагийн долоон ажилтан амь үрэгдэж  31 хүн шархдаж бэртжээ. Хойд нутгийн Дагуг хотод хоёр ч удаа дэлбэрэлт болж мөн л долоон хүн амь алдаж 35 хүн шархадсан байна. Орой Мишад хотод үл мэдэгдэх зэвсэглэсэн хүмүүс Иракийн армийн нэгэн хэсэг рүү гал нээж долоон албан хаагч  амь үрэгдэж, найман хүн шархадсан бол Таль-Афар хотод нэгэн амиа золиослогч дэлгүүрт  өөрийгөө дэлбэлснээс долоон хүн алагдаж, 10 хүн шархадсан байна. Энэ аллага, халдлагын бурууг ямар нэгэн зэвсэгт байгууллага өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ эдгээр хэргийг алан хядагч “Аль-Кайда” бүлэглэл үйлдсэн байх гэж шинжээчид таамаглаж байна. Тус улсын цагдаагийн байгууллага энэ сарын 18-19-нд тохиох мусульманчуудын  шашны Рамадан баярын үеэр аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээгээ чангатгаж байна. Өнгөрсөн долдугаар сарын 23-нд тус улсад болсон  цуврал халдлагын үеэр 100 гаруй хүн амь үрэгдэж байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан