Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛ ХӨВГҮҮД ШАР ТИВИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭН ТЭНЦҮҮ ТОГЛОЛОО

Вьетнам улсын нийслэл Ханой хотноо 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцож байгаа манай хөвгүүд өнөөдөр хэсгийн хүчтэй өрсөлдөгч Австралийн шигшээ багийн эсрэг хийлээ.

Тус тоглолтод Растислав Бозик дасгалжуулагчтай манай шигшээ Азийн шилдэг багийн эсрэг тун сайн тоглосон ч эхний хагас 2:0-ээр эсрэг багийн давамгайллаар дууссан юм. Гэсэн ч манай хөвгүүд бууж өгсөнгүй. 64 дэх минутад Д.Шийрэвжамц 10 тооны зөрүүг багасгаж цаашлаад хэд хэдэн боломжийг үүсгэсэн ч тоог тэнцүүлж чадсангүй 2:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.

2 жилийн өмнө манай улсад 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд явагдахад Монгол болон Австралийн шигшээ багийн учраа таарч 10:1-ийн харьцаатай ялагдал хүлээж байсныг хөлбөмбөг сонирхогчид маань мартаагүй биз. Тэгвэл ердөө энэ тоглолтоор Монгол хөвгүүдийн ур чадвар төдий чинээ дээшилснийг харж болохуйц тоглолтыг манай баг үзүүллээ.

Photos by: AFC

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан