Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН ТОМ ТУРШЛАГА БОЛОХ ТОГЛОЛТОД ОРОЛЦЛОО

Монголын 16 хүртэлх насны хөвгүүд Азийн АШТ-ий урьдчилсан шатны гурав дахь тоглолтоо талбайн эзэн Вьетнамтай хийж 7:0-ээр ялагдал хүлээв. Эхний тоглолтдоо Макаог 0:1-ээр хожиж, дараа нь Австралид 2:1-ээр хожигдсон манай багийнханд өнөөдрийн тоглолт том туршлага болон үлдлээ.

Вьетнамын өсвөр, залуучуудын шигшээ баг нь Азийн АШТ-нд тогтмол амжилттай оролцдог хүчирхэг багаар хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг энд онцолъё. Тухайлбал 2000 онд 17-оос доош насны шигшээ нь Азийн АШТ-ий 4-р байр, 23-аас доош насны шигшээ баг нь 2018 онд Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртэж байсан юм.

Эл хүчтэй багийн талбайд тоглосон тоглолтын хором бүр манай хөвгүүдэд туршлага болохын зэрэгцээ Вьетнам дахь хөгжөөн дэмжигчид маань багаа уухайлан дэмжиж Монгол түмний эв нэгдлийг харууллаа. Өсвөрийн шигшээ багийнхандаа 09-р сарын 22-нд Зүүн Тиморын багтай хийх тоглолтод нь амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан