Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГЧИД АЗИЙН АШТ-Д ЗҮҮН ТИМОРЫН БАГТАЙ ТОГЛОНО

 

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий  урьдчилсан шатны тэмцээн энэ БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ 9-р сарын 14-22-нд болж байна.

Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд”  баг Малайз улсад 8-р сарын 31-ээс 9-р сарын 10-ныг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан.

Манай Өсвөрийн шигшээ баг энэ 9 дүгээр сарын 14-ний өдөр Макаогийн багтай тоглож 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхлэв. Харин 9 дүгээр сарын 16-ны өдөр Австралийн хүчтэй багтай тоглож 2:1 харьцаагаар, 9 дүгээр сарын 18-ны өдөр талбайн эзэн Вьетнамын багт 7:0 харьцаатай хожигдол хүлээв. Одоо 9 дүгээр сарын 22-ны өдөр Зүүн Тиморын багтай  тоглоно.

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны төлөөлөл болон Ханой хотод суралцаж буй оюутнууд “Залуу чононууд” багаа урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад уухайлан дэмжиж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан