Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын футзалын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Монголын футзалын үндэсний шигшээ баг Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтуудаа хийхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдлээ. Урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолтууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой зүүн талаараа хиллэдэг Ордос хотод 10-р сарын 22-26-ны хооронд болно.

Монголын шигшээ баг БНХАУ, Тайвань, Хонг Конгтой нэг хэсэгт багтсан бол “В” хэсэгт Япон, БНСУ, Макаогийн багууд өрсөлдөнө. Хоёр хэсгийг тэргүүлэгчид дараагийн эрхээ шууд авах бол хэсгийн хоёрдугаар байрын багууд 10-р сарын 26-нд “Плэй Офф”-ын тоглолт хийж, хожсон нь хэсэгт тэргүүлэгчдийн хамтаар 2020 онд Туркместанд болох Азийн АШТ-ий тасалбараа халааслах юм.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчаар удирдуулсан футзалын үндэсний шигшээ баг энэ удаагийн өрсөлдөгчид болох БНХАУ, Тайвань, Хонг Конгийн багуудтай өмнө нь тоглож байсан.

Монгол 8:3 Хонг Конг 2015.11.14
Монгол 1:4 БНХАУ 2015.11.18
Монгол 3:5 Тайвань 2015.11.19
Монгол 2:6 Тайвань 2017.11.05

Футзалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн:

Ахлах дасгалжуулагч: С.Эрдэнэ-Очир
Хаалгачийн дасгалжуулагч: Ш.Баянжаргал
Багийн эмч: Г.Ариунбайгаль

Тоглогчид:

П.Алтантулга
Б.Мөнгөнтулга
Э.Пүрэвдорж
Э.Ганзориг
Т.Анхбаяр
Ц.Билгүүн
С.Наранбаатар
Алтансүх
Б.Амгаланбат
А.Тэмүүлэн
Э.Ууганбаяр
Э.Мөнхтэнгэр

Хаалгачид:

М.Чанцал
Б.Бадамсэрээжид

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан