Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛЫН БАГ ТҮҮХЭН ТОГЛОЛТЫН ӨМНӨ

Монголын Үндэсний шигшээ баг өнөөдөр буюу 10 сарын 10-ны өдөр Япон улсын шигшээ багийн эсрэг тэдний талбайд анх удаа учраа тааран тоглох болно. Сайтама 2002 цэнгэлдэхэд явагдах тус тоглолтыг 50 мянга гаруй хүн үзэх тооцоо гарсан бөгөөд тэдний 300 нь багаа дэмжин уухайлах Монголчууд байх нь ээ.

Өчигдөр тус тоглолтын өмнөх албан ёсны бэлтгэл явагдаж, хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Майкл Вайсс оролцлоо. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр:

- Би 2000 оны эхээр Япон улсад ажиллаж байсан. Тэр үеийн хөлбөмбөгөөс одоогийн Японы хөлбөмбөг тэс өөр болсон гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд мэдээж зөвхөн хожлын төлөө тоглох ч гэлээ энэ тоглолтоос туршлага хуримтлуулах нь юу юунаас илүү чухал. Бүрэлдэхүүний хувьд би нэг солиод байхыг хүсдэггүй. 2 жил хагасын хугацаанд бид зөвхөн энэ төвшинд тоглохын төлөө хөлс хүчээ урсгасан. Одоо харин юу сурч мэдсэнээ харуулах цаг нь ирсэн гэж бодож байна.

Их наран улсад өөрийн нэрийг мөнхөлж сумогийн дэвжээг донсолгосон Ёкозуна Асашёорюү Дагвадорж мөн энэ түүхэн тоглолтыг үзэх бөгөөд энэ нь залууст урам зориг өгөх эсэхийг сэтгүүлчид ахлах дасгалжуулагч Вайссаас тодруулахад:

Майкл Вайсс: Тэр бол энэ цагийн домог. Түүнийг зорин ирж тоглолтыг үзэх гэж байгаад баяртай байна. Мэдээж энэ эрхэм манай залууст урам зориг өгөх болно.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын төгсгөлд:

- Дашрамд хэлэхэд Монголын Хөлбөмбөгийн Холбоо тэр дундаа ерөнхийлөгч А.Ганбаатар болон ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нарт баярласнаа хэлмээр байна. Учир нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Японы Хөлбөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэх, багш дасгалжуулагчдыг бэлтгэх зэрэг бүхий л тал дээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа. Тиймээс та бүхэнд баярлалаа” гэв.

Тоглолт өнөөдөр Монголын цагаар 18:35 минутад болно.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан