Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
 Мастеруудын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв

 

Мастеруудын ДАШТ-ээс Н.Баатар, Д.Бумбаяр нар алтан медаль хүртлээ

Гүржийн нийслэл Тбилис хотноо чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ аравдугаар сарын 8-13-нд болж, 2019 оны шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний сүүлийн өдөр манай улсаас 13 тамирчин хүч үзсэнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

“С” ангиллын 70 кг-д “Тулгат” клубийн тамирчин, Сүхбаатар дүүргийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Нямжавын Баатар, “D” ангиллын 130 кг-д МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Дамирангийн Бумбаяр нар алтан медаль хүртэж мастеруудын ДАШТ-д түрүүллээ. 

Мастеруудын ДАШТ-ээс Н.Баатар, Д.Бумбаяр нар алтан медаль хүртлээ

Н.Баатарын хувьд 2016 онд мастеруудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол Тбилисид дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, аваргаар шалгарсан бол Д.Бумбаяр Мастерст анх удаа зодоглож Герман, АНУ, Казахстан, эзэн орны бөхчүүдийг ялж аварга болов.

“С” ангиллын 130 кг-д мастеруудын ПАШТ-ий хамгийн олон медальт /3 мөнгө, 7 хүрэл/ ОУХМ Шурагийн Баянмөнх мөнгө, 62 кг-д 2016 оны дэлхийн аварга ОУХМ Гэндэндоржийн Баасансүрэн хүрэл медаль хүртлээ.

Мастеруудын ДАШТ-ээс Н.Баатар, Д.Бумбаяр нар алтан медаль хүртлээ

Мастеруудын ДАШТ-ий чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр “Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Б.Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Ж.Хурц, 78 кг-д спортын мастер Б.Баянсан, 88 кг-д ОУХМ Д.Ганбат нар хүрэл медалийн эзэд болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан