Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МАЙКЛ ВАЙСС:КИРГИЗИЙН ЭСРЭГ ЯПОНТОЙ ТОГЛОСНООС ӨӨР ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛНО

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт ѳрсѳлдѳж буй Монголын шигшээ баг дѳрѳв дэх тоглолтоо Киргизийн эсрэг хийхэд бэлэн болоод байна.

Өнөөдөр тоглолтын өмнө техникийн зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал амжилттай болж өнгөрлөө. Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин: " Бидний гол зорилго хожил авах. Олон гоолын зөрүүгээр хожих үгүй нь тийм ч чухал биш. Монголын шигшээ баг талбайдаа тун хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг санагдсан. Тиймээс бид байж болох хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээ гаргана." хэмээн ярилаа.

Харин Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: "Японтой тоглосноос өөр тоглолт үзүүлнэ. Японтой тоглоход ур чадварын зөрүү гарсан ч энэ удаад үгүй. 2017 онд Киргизийн багт 3:0-ээр хожигдоход 23-аас доош насны залуус тухайн тоглолтод оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол үндэсний шигшээ баг. Юу чаддагаа харуулах болно." гэдгээ мэдэгдсэн юм.

Манай шигшээ багийн хувьд хэд хэдэн давуу тал байгаагийн эхнийх нь ѳѳрсдийн талбай, үнэнч хѳгжѳѳн дэмжигчид. Мөн хуудасны улмаас Японтой хийсэн тоглолтыг ѳнжсѳн С.Ганхуяг энэ тоглолтод оролцох боломжтой. Киргизийн багаас оноо авч чадвал Монголын шигшээ баг 11-р сарын 19-нд Мьянмарын талбайд давуу талтай зочилно.

10-р сарын 15-нд 16:00 цагаас эхлэх Монгол - Киргизийн тоглолтыг та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж үзнэ үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан