Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОУХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МОНГОЛД ИРНЭ

Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал маргааш болох гэж байна. Учир нь ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилж, МХБХ-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцана.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг ОУХБХ-ны Ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА Ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг зорьж буй нь энэ юм. Өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Дэд Ерөнхийлөгч байхдаа, Мишель Платинигийн хамтаар Монголд ирж байсныг хөлбөмбөг сонирхогчид мэднэ.

Дээр дурдсанчлан Жианни Инфантино МХБХ-ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой манай оронд айлчилж буй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмрийн талаар ярилцах гэнэ.

“FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан ногоон талбайн нээлтэд оролцож, тууз хайчлах нь ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын гол хэсгүүдийн нэг байх болно. 60 жилийн ойгоо тэмдэглэж буй МХБХ-ны Их хурлын гишүүд, зөвлөлийн гишүүд болон бусад төлөөллүүдтэй уулзаж, коктэйл үдэшлэгт хамт оролцох аж.

Жианни Инфантиногийн хамтаар Францийн шигшээ багт тоглож 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Монгол цустай гэгддэг Юрий Жиркаеф ирэх болсныг дуулгахад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан