Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сагсчид Монгол Улсынхаа алтан соёмбот тугийг Дохад мандуулж чадлаа

Олон Улсын Олимпийн хороодын холбооны анхдугаар “World Beach Games 2019“ наадам Катар Улсын Доха хотноо 97 улсын 1100 гаруй тамирчидыг хамран амжилттай зохион байгуулагдлаа.
Дэлхийн анхдугаар энэхүү их наадамд Монгол Улсаас сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй багууд л эрхээ аван ганцхан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдлөө. 
Манай эрэгтэй шигшээ баг Йордан, Намибиа багуудыг хожиж Украйнд хожигдон хэсгээсээ 2-оор байраар гарсан. Хагас шигшээ тоглолтонд B хэсгийг Аргентиний багийг хожин тэргүүлсэн урд хөрш БНХАУ-ын шигшээ багийг 20:17 харьцаатай хожиж шигшээд шалгарсан.

Улмаар Дэлхий наадмын аварга ОХУ-ын шигшээ багт хожигдон хүрэл медалийн төлөө Украйны багийг 20:16 харьцаатай хожиж Монгол Улсынхаа алтан соёмбот тугийг Дохад мандуулж чадлаа.
Өнгөрсөн жилийн ФИБА 3х3 U18 насны Ази тивийн аваргын хүрэл, FISU Азийн оюутны аваргын алтан медальт баг маань ийнхүү Дэлхийн наадмын медальтнууд болж байна.

3 Сэтгэгдэл
авьяаслаг хүүхдүүдээ баяр хүргэё танар Монголын ирээдүй шүү
авьяаслаг хүүхдүүдээ баяр хүргэё танар Монголын ирээдүй шүү
авьяаслаг хүүхдүүдээ баяр хүргэё танар Монголын ирээдүй шүү
Хамгийн их уншсан