Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
500 ГАРУЙ ШАТАРЧДЫН "ИХ НҮҮДЭЛ" ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, ахмад үеийн төлөөлөл, шатар сонирхогч иргэд оролцож байгаагийн зэрэгцээ Шатрын их мастерууд оролцож байгаа нь тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөж байна.

Шатрын спортыг хөгжүүлэхэд өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн хүмүүсийн нэг бол Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, ОУХ-ний мастер П.Жигжидсүрэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Тэрбээр “Монголчууд эрт үеэс шатрын спортыг хүндэтгэн, хөгжүүлж ирсэн их оюунлаг улс. Манай хүүхэд залуус бага наснаасаа шатрын спортоор амжилттай хичээллэж дэлхий дахинд улс эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа нь үнэхээр бахархалтай. Үүний гол амжилтын үндсийн нэг бол төр засаг, нийслэлээс шатрын спортыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч буй явдал юм. Түүний томоохон тод жишээ нь өнөөдрийн энэ тэмцээн болж байна, миний хувьд сэтгэл их өндөр байна” гэлээ.

Ийнхүү оюун ухаанаа чилээн их нүүдлээр нүүж буй шатарчдын тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд амжилттай оролцсон тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан