Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ТУСГАЙ ОЛИМПИЙН ФУТЗАЛЫН ТЭМЦЭЭН БОЛНО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын Тусгай Олимпийн хороо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран зохион байгуулж буй "Спорт Бидний Бахархал" сэдэвт тусгай олимпийн футзалын тэмцээн 10-р сарын 23-нд болно.

МХБХ-ны футзалын ордонд болох уг тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 8 баг оролцох ба тусгай олимпийн дүрмийн дагуу явагдана.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хөлбөмбөг тоглох нөхцөл бололцоогоор хангаж, тэмцээн уралдааны зохион байгуулалтад нь тусалдаг.

Тэмцээнд оролцох "Сайн найз" багийн дасгалжуулагч, "UB United" клубийн дасгалжуулагч Д.Чулуунболд "Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй МХБХ, Тусгай Олимпийн Хорооны хамт олонд баярлалаа. Тэмцээнийг зохион байгуулснаар оюуны бэрхшээлтэй хүүхдүүд нийгэмд идэвхтэй байж хөлбөмбөгөөр хичээллэх, өрсөлдөх, танилцаж, нөхөрлөх болох сайхан боломж олгодог. Дэмжин тоглогч хүүхдүүд маань ч бас юуны бэрхшээлтэй хүүхдүүдийг ойлгож, нөхөрлөх өргөн цар хүрээ, утга учиртай тэмцээн юм" хэмээн ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан