Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ФУТЗАЛЫН ҮШБ ХЭСГЭЭС ГАРАХ БОЛОМЖОО ХАДГАЛАН ҮЛДЛЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болж буй Азийн АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн "А" хэсэгт өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Тайваньтай хийж 4:4-өөр тэнцлээ.

Тоглолтоос өмнө Тайвань хэсэг тэргүүлж байсан бол манай шигшээ сүүлд бичигдэж байв. Тэргүүлэгчидтэй тоглосон футзалын шигшээ багийнхан эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй тэмцсэний үр дүнд өөрсдөө хэсгээс гарах боломжоо хадгалан үлдлээ.

Эхний хагаст Тайвань 1:3-аар тэргүүлсэн бол шийдвэрлэх үед "Талын хөх чононууд" илүү байлаа. Эсрэг баг хоёр дугаар үе талдаа орж байхад тоог 1:4 болгон холдуулсан.

Эгзэгтэй мөчид дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир таван тоглогчтой хувилбарыг сонгож Б.Баттулга довтолгооны шугамд "нэмэлт хүч" болсон юм. Т.Анхбаяр, П.Алтантулга нар тоог 3:4 болгон ойртуулсан бол Б.Баттулга үндсэн цаг дуусахаас 12 секундын өмнө тэнцээний гоолыг оруулав.

Хэсгийн нөгөө тоглолтод БНХАУ, Хонг Конгийг 5:0-ээр хожсон. Маргааш 15:30 цагаас манай шигшээ Хонг Конгийг хожиж, БНХАУ-ын баг Тайванийг олон бөмбөгний зөрүүгээр бут ниргэвэл Монголын футзалын үндэсний шигшээ баг анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийг давах боломжтой болно.

Хэрэв хэсгээс гарч чадвал "В" хэсгийн хоёроор шалгарсан багтай "Плэй офф"-ын тоглолт хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан