Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө Ховор, хуучны автомашинуудын үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд гарч байна Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр худалдааны төвүүд маргааш ажиллаж эхэлнэ Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ Ирэх 10 жилд хөгжиж буй орнуудын дундаж давхарга 2 дахин тэлэх төлөвтэй. Харин Монголд... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ “ТОРГОНЫ ЗАМ” (SILK WAY RALLY-SWR) АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААН МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД БУДАПЕШТЭД АЙРАГДАВ

Бөхийн төрлүүдийн 2019 оны 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл аравдугаар 28-30-нд Унгарын нийслэл Будапештийн “Ludovika Arena”-д боллоо. Эрчүүдийн өрсөлдөөнд 43 орны 215 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд бүтэн багаараа оролцсоноос 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 125 кг-ын жинд “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн эзэн болсон юм. 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 86 кг-д МУБИС-ийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт оров. Түүнчлэн 70, 79, 97 кг-ын жинд хүч үзсэн тамирчид маань шагналын оноо цуглуулсан. Будапештийн дэвжээнд олимпийн 57, 74, 86, 125 кг-ын жинд медалийн төлөө барилдсан нь залуу үе төрөн гарч ирж байгааг харууллаа. 65 кг-ын жинд 21 настай Т.Тулга “Токио-2020”олимпийн наадмын эрх авсан тул энэ удаагийн тэмцээнийг өнжиж, 97 кг-д 18 настай Э.Батмагнай тэмцээнээс тэмцээнд туршлагажиж цаашид энэ жинд их ирээдүй хүлээж байна.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 43 орны бөхчүүд өрсөлдснөөс Монгол Улсын баг 70 оноогоор тавдугаар байрт орж айрагдав. Харин нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн ОХУ 145 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Иран (3 алт+1 мөнгө+2 хүрэл) 139, Азербайжан (1 алт+2 мөнгө+ 2 хүрэл) 111 оноогоор хоёр, гуравдугаар байрт орлоо.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН
57 кг (20 бөх): 1. Рейнери Ортега (Куба) 2. Адлан Аскаров (Казахстан)3. Афган Хашалов (Азербайжан), Алиреза Сарлак (Иран) ...5. Занданбудын Занабазар (Монгол)
61 кг (20): 1. Улукбек Жолдошбеков (Кыргызстан) 2. Равиндер (Энэтхэг) 3. Динислам Тахтаров (ОХУ), Риүтаро Хаяма (Япон) ...14. Цэрмаагийн Чинзориг (Монгол)
65 кг (24): 1. Туран Байрамов (Азербайжан) 2. Такүма Танияма (Япон) 3. Максим Сакулцан (Молдав), Игорь Никифорук (Украин) ...21. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Монгол)
70 кг (22): 1. Мирза Схулухиа (Гүрж) 2. Чермен Валиев (ОХУ) 3. Харүки Сено (Япон), Дауд Ибрагимов (Азербайжан) ...7. Энхтуяагийн Тэмүүлэн (Монгол)
74 кг (24): 1. Разамбек Жамалов (ОХУ) 2. Мохаммад Нокходи (Иран) 3. БАТ-ЭРДЭНИЙН БЯМБАДОРЖ (МОНГОЛ), Георгий Сулава (Гүрж)
79 кг (22): 1. Тариэл Гаприндашвили (Гүрж) 2. Абубакр Абакаров (Азербайжан) 3. Рамазан Сари (Турк), Радик Валиев (ОХУ) ...7. Дамжингийн Батзул (Монгол)
86 кг (26): 1. Камран Гасемпур (Иран) 2. Гажимурад Магомедсаидов (Азербайжан) 3. Хаято Ишигүро (Япон), Осман Гокен (Турк) ...5. Ганбаатарын Ганхуяг (Монгол)
92 кг (24): 1. Бо Никал (АНУ) 2. Батырбек Цакулов (ОХУ) 3. Хоссейн Шахбази (Иран), Йонгер Бастида (Куба) ...14. Мөнхбаатарын Цогтгэрэл (Монгол)
97 кг (16): 1. Можтаба Голейдж (Иран) 2. Шамиль Мусаев (ОХУ) 3. Денис Хроменков (Беларусь), Данило Стасюк (Украин) ... 9. Энхтүвшингийн Батмагнай (Монгол)
125 кг (21): 1. Амирхоссейн Заре (Иран) 2. Виталий Голоев (ОХУ) 3. МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ (МОНГОЛ), Юсуп Батырмурзаев (Казахстан)

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан