Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын шигшээ баг Гуамын шигшээ багийг 4:3-аар хожлоо

 

Хөлбөмбөгийн 19 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт өрсөлдсөн Монголын шигшээ баг сүүлийн тоглолтоо Гуамын шигшээ багтай хийж 4:3-аар хожлоо.

Өнөөдрийн /2019.11.10/ тоглолтын эхний хагасын 18, 19 дэх минутад Гуамын шигшээ баг хоёр гоол оруулж 0:2-оор тэргүүлсэн ч Монголын шигшээ багийн О.Оюунболд 23, Т.Хаш-Эрдэнэ 28, П.Ууганбаяр 36 дахь минутад өрсөлдөгч багийн хаалганд гоол оруулсан юм. Харин хоёрдугаар хагасын 76 дахь минутад Гуамын шигшээ гоол оруулснаар 3:3 болж тэнцлээ.

Тоглолтын турш хаалга руу нийт 22 удаа цохилт хийсэн О.Оюунболд тоглолтын 89 дэх минутад өөрийн хоёр дахь гоолыг Гуамын хаалганд хийж багтаа хожил авч чадлаа. Ийнхүү Монголын 19 хүртэлх насны шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатнаас 2 дахь түүхэн хожлыг авлаа. Монголын 19 хүртэлх насны шигшээ баг өмнө нь 2017 онд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөхдөө Сингапурын шигшээг 4:2-оор хожиж байсан юм.

Энэ удаагийн 19 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "J" хэсэгт оролцсон Монголын шигшээ баг өмнөх 2 тоглолтод Вьетнамын шигшээд 3:0-ээр, Японы шигшээ багт 9:0-ээр тус тус хожигдсон билээ. Ийнхүү хожил бас хожигдолтой энэ тэмцээн ирээдүйн шигшээ багтаа хүч үзэх залууст том сорилт, туршлага болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан