Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Манай шигшээ баг 2-р байрт шалгарлаа

 

Д.Пүрэвдорж Самбо бөхийн дэлхийн аварга боллоо

"Чёнжү 2019" самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100кг жингийн финалд шалгарсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, Сод Монгол групп, Поверплас компани, Женко клубын тамирчин ОУХМ Д.Пүрэвдорж, Румын улсын бөх Илие Даниел Натеаг урамтай сайн барилдан оноогоор цэвэр ялснаар дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -52кг жинд Сэлэнгэ аймгийн харьяат Г.Ганбаяр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -68кг жинд ТЕГ-ын "Эрч" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Батцэцэг, Колумб улсын тамирчин Диана Веласког оноогоор цэвэр ялж хүрэл медалийн болзол хангав.Байлдааны самбо бөхийн -90кг жингийн финалд "Империал Гоулд Майнинг" ХХК, Женко клубын тамирчин Б.Тэнгис, ОХУ-ын тамирчин, дэлхийн аварга Магомед Магомедовд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Б.Тэнгисийн хувьд өмнө нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Мазаалай" холимог багийн дэлхийн цомын тэмцээнд М.Магомедовыг хожиж байсан удаатай.

Ийнхүү "Чёнжү 2019" самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй багийн дүнгээр Монгол улсын шигшээ баг 2-р байрт шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан