Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
15 НАСТНУУД ТАЙВАНИЙГ ЗОРИЛОО

Чөлөөт бөхийн 15 хүртэлх (2004-2006 он) насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-нд Тайваний Тайчунь хотод болно. Хоёр дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнх, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч, Налайх дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцохоор өнөөдөр Тайванийг зорив. Тодруулбал, хөвгүүдийн 38 кг-ын жинд А.Анх-Эрдэнэ (Налайх), 48 кг-д Г.Болор-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 52 кг-д М.Толуй (Хасу-Мегастарс), 57 кг-д Н.Отгонбаяр (Дорноговь, Зүүнбаян тосгон), охидын 58 кг-д Б.Хоролгарав ( Хасу-Мегастарс), 62 кг-д А.Даваажаргал (Налайх, “Голомт” цогцолбор), 66 кг-д А.Бичигмаа (Дорноговь) нар хүч үзэх юм. Түүнчлэн тус тэмцээнд “Аварга” сургуулийн багш, улсын шүүгч Л.Урианхай дэнслэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан