Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Элчин сайдын яамны тагтан дээрх Ж.Ассанжийн үзүүлбэр
“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж сүүлийн хэдэн сарын турш Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаж бүгсний эцэст өчигдөр олны өмнө ил гарав. Эквадороос хүссэн улс төрийн орогнолдоо зөвшөөрсөн хариу авсан боловч Их Британийн тал албадан баривчлахаас эмээн ЭСЯ-ны дөрвөлжин ханан дундаас толгойгоо ч цухуйлгах аргагүй болчихоод байгаа тэрээр олон нийтэд үгээ хэлж болох тэгсэн атлаа цагдаагийн гар хөл хүрэхээргүй хамгийн аюулгүй байрлал болох байшингийн тагтыг сонгож, эгээ л сонгуульд өрсөлдөж буй улстөрч аятай хэсэг үзүүлбэр үзүүлээд авчээ.

 Лондоны баруун хэсэг дэх Найтсбрижэд орших эртний байшинд байрладаг Эквадорын Элчин сайдын яамны хоёр давхрын тагтнаас цугларсан олон зуун дэмжигчид болоод сэтгүүлчидтэй мэндчилсэн Ж.Ассанж өөрт нь улс төрийн орогнол олгох “эр зоригтой” шийдвэр гаргасан Эквадор улсыг бахдан сайшаагаад “Wikileaks”-ийн хэргээр мөрдөн шалгалт явуулж буй зохисгүй үйлдлээ таслан зогсоо” гэж АНУ-аас шаарджээ. Тэрээр өөрийгөө “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө гэмтэн болж яваа нэгэн” хэмээн тодорхойлоод “АНУ хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна” гэжээ.

Ж.Ассанжийг үг хэлэх үеэр Элчин сайдын яамны гадна Их Британийн Скотланд ярдын цагдаагийнхан бэлэн байдалд ажиллаж байсан ч түүнийг баривчлах гэж оролдсонгүй. Хэрэв тэрээр ЭСЯ-ны тагтан дээр бус гадна талбайд үг хэлсэн бол шууд баривчлагдахаар байжээ. Тэрээр дэмжигчдэдээ хандан хэлэхдээ “Та бүхэн харж буй учраас Их Британийн тал намайг баривчилж чадахгүй байгаа юм. Тэд Венийн конвенцыг ганц шөнийн дотор арчаад хаячихаж чадахгүй учраас би энд аюулгүй байна. Гэхдээ тэд намайг баривчлахын тулд сүрдүүлж, заналхийлж, ЭСЯ-ны байранд нэвтрэх гэж оролдож байгаа” гэж мэдэгджээ.  
Ж.Ассанжийн энэ мэдэгдлийг Скотланд Ярдын зүгээс үгүйсгэж,  ЭСЯ-руу нэвтрэх гэсэн нэг ч оролдлого хийгээгүй хэмээн мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан