Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын Оюун ухааны академийнхан ой тогтоолтын ДАШТ-д оролцоно

Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулж буй БНХАУ-ын Жухай хотод болох "Ой тогтоолтын дэлхийн аварга" шалгаруулах тэмцээн 11.28 – 12.01-ний хооронд болно. Мөн 12.04 – 12.08-ны хооронд Дэлхийн ой тогтоолтын холбооноос зохион байгуулж буй БНХАУ-ын Үхань хотод болох 28 дах удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 10-20 насны 16 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцоно.

Тус тэмцээнд 20 орны 500 гаруй шилдэг тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм.

Багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч:
ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж,
ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид:
1.ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав /2015 оны Өсвөрийн дэлхийн аварга/
2.ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /2017 оны Дэлхийн аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
3.ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
4.ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн дэлхийн аварга/
5.Их Мастер Б.Лхагвадорж /2019 оны насанд хүрэгчдийн азийн аварга/
6.ОУ-ын Мастер Г.Солонго
7.ОУ-ын Мастер Г.Мянганбаяр
8.ОУ-ын Мастер У.Солонго
9.ОУ-ын Мастер Т.Тэнүүн
10.ОУ-ын Мастер С.Марал
11.Азийн Мастер Б.Энхбаясгалан
12.Азийн Мастер Ш.Наранбат
13.Азийн Мастер Б.Жамбалбаярням
14.Азийн Мастер А.Должин
15.Г.Энхсаруул
16.Б.Эрмүүнболд

Ийнхүү 56 дахь олон улсын тэмцээндээ амжилттай оролцох гэж байгаа бөгөөд манай үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг олон оронд зохиогдсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын 55 оюуны спортын тэмцээнээс нийт 1004 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан