Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 2 мөнгөн медаль хүртлээ

  Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.

 Тодруулбал эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд  О.Есүгэн, 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 69 кг-ын жинд  У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал, 69 кг-ын  жинд Б.Мишээлт, 75 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн  57кг-ын жинд Э.Баярсайхан нар мөнгөн медаль хүртээд байна.

Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Б.Мишээлт, шилдэг эмэгтэй тамирчнаар Л.Алтанцэцэг нар тодорсон юм. Боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпийн наадмын 13 жинд өрсөлдөж, энэ сарын 02-08-ны өдрүүдэд аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан