Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Пауэрлифтингийн УАШТ болж байна

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөл (таталт, шахалт, түлхэлт)-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд энэ сарын 7-10-нд болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд медалийн тавцанд гарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх өвөрлөх юм. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болж, МПНХ-ны ерөнхийлөгч З.Буяннэмэх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга нар салбартаа үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан зарим хүнийг шагнаж урамшууллаа.

Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Азийн аварга, шүүгч О.Батбилэг, ДАШТ-ий хүрэл медальт Ш.Чанарав, Д.Мягмарпүрэв, Спортын алдар одонгоор МПНХ-ны менежер Б.Энхбаяр, Алтан-Од шагналаар Н.Цэцэгсайхан, Д.Баяржаргал нарыг шагнав. Мөн энэ үеэр олон улсын хэмжээний мастер цолыг гурав, спортын мастер цолыг хоёр, дэд мастер цолыг 12 тамирчин гардан авлаа. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид өнгөрсөн онд тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанаас 40 алт, 55 мөнгө, 45 хүрэл медаль хүртжээ. Тэгвэл энэ жилийн хувьд паралимпийн наадмаас алтан медаль хүртэх нь гол зорилго болохыг холбооны удирдлагууд онцолж хэллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан