Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОХУ-ын тамирчид жюү жицүгийн УАШТ-д өрсөлдөнө

 

Монголын жюү жицүгийн холбооны 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ бямба, ням /2020.01.11-12/ гарагт Спортын төв ордонд болно.

Шинэ он гарсаар чөлөөт бөх, пауэрлифтингийн тамирчид УАШТ-д өрсөлдөн, шилдгүүдээ тодруулаад байгаа юм. Монголд хөгжөөд 12 жил гаруй болж буй жюү жицүгийн спортоор ямар ч насны хүн хичээллэх боломжтой, бэртэл гэмтэл багатай гэдгээрээ жил ирэх тутам хичээллэгсдийн тоо нэмэгдэх болжээ. Тэмцээнийг насанд хүрэгчид, мастерс, залуучууд гэсэн ангиллаар явуулна.

Тэмцээний нээлтийн ёслол бямба гарагийн 15 цагт болох бөгөөд ОХУ-аас 88 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Сүүлийн жилүүдэд Монголын жюү жицүгийн холбоо АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран анх удаа УАШТ-ийг нээлттэй зохион байгуулах болсон. Энэ нь Монголын тамирчдын ур чадвар, чансааг шалгахаас гадна гадаадын тамирчдаас  туршлага хуримтлуулах ач тустай юм.

Энэхүү УАШТ-д 3 орны 38 байгууллагын 753 тамирчин оролцохоор болжээ. Тэмцээний шигшээ барилдаан болон шагнал гардуулах ёслол ням гарагт болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан