Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Вьетнам улсын Засгийн газар 2020 оны 2-р сард ямар нэг спортын үйл ажиллагааг өөрийн улсад зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг Вьетнамын Хөлбөмбөгийн Холбоо Азийн Хөлбөмбөгийн Холбоонд мэдэгдсэн.

“AFC Cup - 2020” тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөж байгаа Вьетнамын “Хо Чи Мин Сити” болон “Тан Куангнинг” багуудын тоглолтод энэхүү шийдвэр шууд нөлөөллөө.

Ингэснээр Азийн Хөлбөмбөгийн Холбоо 2-р сард нутагтаа хүлээн авах байсан 2 тоглолтыг зочин багийн тоглолтын хуваарьтай сольж явуулахаар боллоо. Ингэснээр “Хо Чи Мин Сити болон Янгон Юнайтед багуудын эхний тоглолт 2-р сарын 11-ны өдөр Мьянмар улсын Янгон хотноо болохоор болж хариу тоглолт 2020 оны 4 сарын 29-ний өдөр Вьетнам явагдахаар боллоо.

Үүнтэй адил Тан Куангнинг болон Церес Негрос багуудын эхний тоглолт 2-р сарын 25-ны өдөр Филиппин улсад болох бол хариу тоглолт Вьетнамд 2020 оны 3-р сарын 13-ны өдөр явагдана.

Мөн Азийн Хөлбөмбөгийн Холбоо “AFC Cup - 2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болох Туркменистаны “FC Ахал” болон Киргизийн “FC Нэфчи, Монголын “Улаанбаатар Сити” болон Тайваний “Тайпауэр Компани” багуудын тоглолт товлосон өдрөө буюу 2 сарын 5-ны өдөр явагдаагүй болохыг мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан