Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагджээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.02.19/ хуралдаж, шинэ төрлийн корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал /хэсэгчилсэн/-ын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгалаа.

Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлуулах болсныг мэдэгдэж байна.

Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах болно.

Жич: МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар явагдах МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн тухай мэдээллийг МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссоос мэдэгдэх болно.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан