Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Орост өнөөдөр төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна
Орос орон даяар өнөөдөр Төрийн далбааны өдрөө тэмдэглэж байна. 1991 оны наймдугаар сарын 22-ны өдөр анх Москвагийн цагаан ордон дээр улаан биш оросын гурван өнгөт шинэ далбааг мандуулсан өдрийг дурсч Борис Ельцин энэ өдрийг жил бүр  тэмдэглэж байхаар 1994 онд зарлиг гаргасан ч үнэн хэрэгтээ 1992 оноос тэмдэглэж иржээ.  
2007 оноос “Нэгдмэл орос” намынхан энэ баярт ач холбогдол өгч зохион байгуулалттай тэмдэглэснээс хойш орон даяар өргөн тэмдэглэдэг болсон байна.
Анх цагаан, улаан, хөх гурван өнгөт тугийг Александр Михайлович хааны үед цэргийн “Орёл” хөлгийг усанд тавихдаа мандуулж байсан юм байна. Гэхдээ улаан, цагаан өнгөн дээр нь дамнуулаад хөх өнгийн загалмай байрлуулсан байжээ. Нэгдүгээр Петрийн үед бас ийм гурван өнгөт далбааг хоёр толгойт алтан бүргэдтэйгээр  мандуулж байсан гэдэг. Гурван өнгөт далбааны яг өнөөгийн хувилбарыг 1705 онд Петр I хаан зарлиг гарган баталсан юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан