Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ГОЛОМТ БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОУ-ЫН БАНК (IBEC)-ТАЙ ХАМТРАН “НОГООН ТӨСЛҮҮД”-ИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Голомт банк үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан IBEC-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Ногоон төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг 2020 оны 2 сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо үзэглэлээ. Санамж бичигт Голомт банкны Гүйцэтгэх Захирал ноён Норихико Като, IBEC-ын ТУЗ-ын дарга ноён Денис Иванов нар тус тус гарын үсэг зурав. Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад байгаль орчинд ээлтэй тээвэр, орон сууц, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэх гэх мэт технологийг нэвтрүүлэх төслүүдийг санхүүжүүлж “Ногоон Эдийн Засаг”-ийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

6.7 их наяд төгрөгийн нийт хөрөнгөтэй Монгол улсын системийн томоохон банкны хувьд Голомт банк нь бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан ногоон санхүүжилтийг дэмжих үүргээ ухамсарлан ажилладаг билээ. Голомт банк нь “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”-ийн "Хариуцлагатай банкны зарчмууд"-ыг үндэслэгч 30 банкны нэг бөгөөд "НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд" болон "Парисын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээр" -ийн хүрээнд бизнесийн зорилгоо уялдуулан ажиллаж байна. Үүний нэг илрэл нь IBEC-тай хамтын ажиллагаагаа ийнхүү өргөжүүлсэн явдал бөгөөд энэ нь Голомт банкны ногоон санхүүжилтийг дэмжих зорилгоо биелүүлэх бодит алхмуудын нэг боллоо.

IBEC нь 1963 онд байгуулагдсан, Төв Ази болон Зүүн Европын улсуудаас бүрдсэн 8 гишүүн орныхоо эдийн засгийн хөгжилд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг Олон улсын санхүүгийн байгууллага юм. IBEC нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 400 сая еврогийн өөрийн хөрөнгө, 650 сая еврогийн нийт хөрөнгөтэй болжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан