Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ТАЖИКСТАН БОЛОН ЯПОНЫ ЭСРЭГ ХИЙХ ТОГЛОЛТУУД ХОЙШЛОГДОО

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг ОУХБХ ( FIFA )-аас гаргасан хуваарийн дагуу 3-р сарын 26-ны өдөр Тажикстан улсын эсрэг тоглох байсан. Мөн тус тоглолтоос 5 хоногийн дараа Дэлхийн шилдэг багуудын нэг Япон улсын шигшээ манай улсад зочлон тоглох байлаа. Эдгээр тоглолтуудтай холбоотойгоор Үндэсний шигшээ баг 3 сарын 6-22-ны өдрүүдэд Катар улсад бэлтгэл хийх байсан ч Монгол Улсын Онцгой Комиссын халдвар илэрсэн орнуудад зорчихгүй байх зөвлөмжийг чиглэл болгож захиалгат нислэгээ цуцалж Катар улсад хийх бэлтгэлийг хойшлуулсан юм.

Монголын Хөлбөмбөгийн Холбоотой нягт хамтран ажилладаг Катарын Хөлбөмбөгийн Холбоо ч нөхцөл байдлыг ойлгож товлосон бэлтгэлийг ирэх саруудын хэдийд ч тус улсад хийх боломжтой гэдгийг мэдэгдсэн. Тиймээс дэлхий нийтийг цочроосон коронавирусын халдвар хурдтай газар авч байгаа энэ үед тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэндийг хамгаалах, аюултай нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн Хөлбөмбөгийн Холбоонд хүсэлт гаргасан юм.

Азийн Хөлбөмбөгийн Холбоонд харьяалалтай хэд хэдэн холбоодууд бидний адил яаралтай хуралдаж 3-р сард явагдах шигшээ багийн болон клубын хэмжээний тоглолтуудыг хойшлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Эдгээр хүсэлтийн дагуу Азийн Хөлбөмбөгийн Холбоо ОУХБХ-нд хандаж, шуурхай хуралдсанаар өнөөдөр албан ёсны шийдвэр гарлаа.

Тус шийдвэрийн дагуу энэ сард явагдах хуваарьтай байсан ч хойшлуулах хүсэлт гаргасан холбоодын саналыг ОУХБХ болон АХБХ дэмжсэн бөгөөд хэзээ явагдах вэ гэдгийг ОУХБХ болон АХБХ-ноос ирэх өдрүүдэд хуралдан шийдвэрлэнэ. Харин Тоглолтоо хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн холбоонууд ОУХБХ болон АХБХ-ны зөвшөөрөлтэйгөөр, эрүүл мэндийн бүхий л хэм хэмжээ шаардлагыг хангасан нөхцөлд, хоёр тал зөвшөөрсний үндсэн дээр тоглолтыг явуулах боломжтой гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан