Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Шүүх хуралдаануудын товыг энэ сарын 16-ныг хүртэл хойшлууллаа

Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус албан бичигт дурдлаа.

Шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв.

Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэргийг Тамгын газруудад даалгалаа.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан