Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрүүд

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хурлын нэгдсэн шийдвэрүүдийн талаар дөнгөж сая мэдээлэл өгөв.

Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглолоо.

Мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурваас дээш, 0-5 настай хүүхэдтэй эхчүүдэд 3 дугаар сарын 30-ныг хүртэл гэрээсээ цахимаар ажлаа хийх эсвэл цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.

Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр зогсоолоо.

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд аялах галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.

Турк, Казахстан улсын хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 13-ны 06:30-аас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоов.

Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан